Тасралтгүй хөгжсөн он жилүүд

2009

“Рийч Пойнт” ХХК нь үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр байгуулагдав.

2010 - 2015

Үл хөдлөх хөрөнгийн ашиглалт, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн эрхэм зорилго, алсын хараагаа шинэчлэн тодорхойлж, үл хөдлөх хөрөнгийн менежментийн системийн загварыг боловсруулав.

2016 - 2017

Үл хөдлөх хөрөнгийн менежментийн системийн загварыг анхны төсөл дээр амжилттай туршсан. Колорадо бизнес төвийн барилгын гадна, дотно заслын ажлыг гүйцэтгүүлэх, зураг төсөлд хяналт тавих ажлыг амжилттай хийж гүйцэтгэв. Мөн ТУС шийдэлд тулгуурлан “Тэнүүн үйлчилгээ”-ний системчилсэн загварыг боловсруулав.

2018

Хэрэглэгчийн тав тух, аюулгүй байдал, системийн хэвийн хэв шинжийг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүд, стандартуудыг тодорхойлж, үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

2021

Бид анх байгуулагдаж байсан үетэй харьцуулбал үйл ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж 5 объектын менежментийг хариуцан, 29 үйлчлүүлэгчтэй, мэргэжлийн 5 албанд 50 гаруй ажилтантай баг хамт олныг бүрдүүлээд байна. Манай компани нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай 20 гаруй шийдлүүд /дүрэм, журам, алгоритм, аргачлал/-ийг боловсруулан, 2016 оноос хуримтлуулсан туршлага дээрээ суурилан үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх ‘’ҮЙЛЧИЛГЭЭ”-ний жишиг загвар боловсруулан амжилттай хэрэгжүүлж ажиллаж байна