“Рийч Пойнт” ХХК нь санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх “Эф Эс Си Өү” группийн санаачилга, хөрөнгө оруулалтаар 2009 онд үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулан ил тод, шилэн зарчмыг баримтлан ажиллаж, харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа өндрөөр ухамсарлаж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тасралтгүй сайжруулах зорилт тавин ажиллаж ирлээ.