СӨХ болон үл хөдлөх эд хөрөнгийн менежментийн үйлчилгээний ялгаа

Сууц Өмчлөгчдийн Холбоо Ижил төстэй шинжүүд Үл хөдлөх эд хөрөнгийн менежментийн компани
Тодорхойлолт СӨХ буюу Сууц Өмчлөгчдийн Холбоо гэдэг нь нийтийн зориулалттай орон сууц болон байшин хороолол, хотхоны дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууц болон байшин хороолол, хотхоны ашиглалтын хэвийн байдлыг хангах, оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах замаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ. Үл хөдлөх эд хөрөнгийн хэвийн байдал, ашиглалт хамгаалалтыг хариуцан хийнэ Үл хөдлөх эд хөрөнгийн менежментийн үйлчилгээ нь орон сууц, худалдаа, оффис, үйлдвэрлэлийн зориулалт объект гэх мэт үл хөдлөх хөрөнгийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан явуулж, үнэ цэнийг зах зээл дээр өсгөх, сул, үр ашиггүй зардлуудыг бууруулах, зөв системжсэн төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлэх замаар ерөнхий засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, харуул хамгаалалт, үл хөдлөх хөрөнгийн арчилгааг хариуцан насжилтыг нэмж, удаан хугацаанд анхны чанараар нь хадгалан арчлах зорилготой мэргэжлийн байгууллага юм.
Бүтэц СӨХ нь удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал, хяналтын зөвлөл гэсэн бүтэцтэй Гүйцэтгэх захирал Үл хөдлөх эд хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэгч компани нь ТУЗ, гүйцэтгэх захирал болон мэргэжлийн алба нэгжүүдээс бүрдэнэ
Бүтээгдэхүүн үйлчилгээ -Эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх
-Тухайн орон сууц болон байшин хороолол, хотхоны ашиглалтын хэвийн байдлыг хангах
-Оршин суугчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах
-Дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах /засвар үйлчилгээ, цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалт гэх мэт/
Цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлэх, харуул хамгаалалтаар хангах, засвар үйлчилгээ хийх -Барилгын эздийн өмнөөс түрээслэгч олох, зуучлах, гэрээ байгуулах
-Түрээсийн төлбөрийг төвлөрүүлж, гүйцэтгүүлэх
-Тохижилт, засвар үйлчилгээг тогтмол хийх
-Чанартай цэвэрлэгээ үйлчилгээг үзүүлэх
-Үл хөдлөх эд хөрөнгөд шаардлагатай их, бага засварын ажлыг зохион байгуулах
-Ашиглалтын төлбөр тооцоог барилгын эзний өмнөөс зохион байгуулах
-Харуул хамгаалалт, хяналтын үйлчилгээ үзүүлэх
-Барилгын эзний өмнөөс маркетингийн шийдлүүдийг боловсруулж, барилгын үнэ цэнийг нэмэгдүүлэх
-Үл хөдлөх эд хөрөнгийн суурь хэв шинжүүдийг бүрдүүлэх
Үйлчилгээний цар хүрээ СӨХ нь орон сууцны байр, барилгын шат, коридор, орц, хорооллын бүхий л зам талбай, мод ургамал бүхий цэцэрлэгийн талбай, инженерийн шугам хоолой, тоног төхөөрөмжийг өдөр тутам цэвэрлэж, ногоон байгууламж мод ургамлын усалгаа, арчилгаа, тэгшилгээг тогтмол хийдэг. Түүнчлэн лифт, камер, орцны хаалга, гаражийн хаалга, гэрэлтүүлэг зэргийг мэргэжлийн байгууллагаар тогтмол шалгуулах ажлыг хариуцан явуулдаг. Гадна болон дотор орсны урсгал засвар, ногоон байгууламж, арчилгаа үйлчилгээг хийж гүйцэтгэдэг ҮХЭХ-ийн менежментийн компани нь инженер, цэвэрлэгээ үйлчилгээ, бизнес хөгжүүлэлтийн мэргэжлийн албатай бөгөөд аливаа эвдрэл гэмтэл, засварыг мэргэжлийн баг гүйцэтгэж, тодорхой давтамжтайгаар үзлэг оношилгоог хийж тухайн байр, орон сууц, нийтийн эзэмшлийн талбай, объектын насжилтад өндөр ач холбогдол өгөн ажилладаг. Мөн эзэмшигчийн өмнөөс бүхий л татвар болон санхүүгийн тайлан тооцоо, гэрээ байгуулах, ирээдүйд үнэ цэнийг бүтээх тал дээр шийдэл гаргаж, төлөвлөн зорилгодоо хүрэхийн тулд системжсэн хэлбэрээр ажилладаг. Тухайн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд эзлэх үнэ цэнийг нэмэгдүүлэх, таниулах, түрээслэгч, хамтран ажиллаж буй иргэн, байгууллагуудыг идэвхжүүлэх маркетингийн шийдлүүдийг боловсруулан явуулдаг.
Бүтээгдэхүүн үйлчилгээ СӨХ-ны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №6 тоот тогтоолын хавсралт 01-д бичсэнээр СӨХ нь:
-Айл өрхийн 1м.кв-с авах ЗҮХуримтлалын төлбөр 200-300 төгрөг
-Цэвэрлэгээний хөлс нэг өрхөөс 1500-10000 төгрөг
-Жижүүр, харуулын урамшуулал цалин нэг өрхөөс 5000-100000 төгрөг
-Лифтний төлбөр нэг өрхөөс 8000-10000 төгрөг
-СӨХ-ны дэвсгэр нутгийн эзэмшлийн газар баригдсан ТҮЦ болон бусад объектоос 1м.кв-с 3000-8000 төгрөг авах ёстой.
Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болох бөгөөд ийнхүү төлөх хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно.
Дундын өмчлөлийн эд хөрөнгөд гарсан аливаа эвдрэл гэмтэл, зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээг оршин суугчдаас хуримтлуулсан хөрөнгөөр санхүүжүүлдэг.
Орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдах бол барилгын хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн улсын болон орон нутгийн төсвөөс нэг удаа санхүүжүүлж болно.
ҮХЭХ-ийн менежментийн компани нь системжсэн үйл ажиллагаатай, мэргэжлийн нягтлан бодогчтой байдаг. Мөн СӨХ-ны дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол дээр үндэслэн төлбөрийг тооцож, тухайн орон сууцын оршин суугч, объектын эзэн нь өөрийн хэрэглээ болон санхүүгээ ҮХЭХ-ийн менежментийн компанийн хэрэглэгчийн платформ ашиглан хэзээ ч, хаанаас ч хянах, хадгалах, архивлах боломжтой байдаг.
Хууль эрхзүй Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар зохицуулагдана Үл хөдлөх эд хөрөнгийн менежментийн үйлчилгээний компани нь олон төрлийн салбар нэгжид үйлчилгээ үзүүлж, тухайн объектод хамаарах бүхий л хууль, дүрмийг дагаж мөрддөг. Үүнд СӨХ-ны тухай хууль мөн багтана.
Тулгаа
04.04.2023