Б.Ану-Үжин: Барилгыг хүүхэд шигээ харж хандах ёстой байдаг

Үл хөдлөх хөрөнгийн цогц үйлчилгээг үзүүлэгч РИЙЧ ПОЙНТ компанийн гүйцэтгэх захирал Б.Ану-Үжинтэй салбарынх нь талаар ярилцсан ярилцлагыг хүргэе

- Сайн байна уу, та компаниа болон өөрийгөө танилцуулаач.

Сайн, сайн байна уу. Намайг Б.Ану-Үжин гэдэг. АНУ-ын Линколн сургуулийг үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр дадлага хийж бизнесийн удирдлагын магистраар төгссөн. Одоогийн байдлаар РИЙЧ ПОЙНТ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Манай компани нь анх санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлэх “Эф Эс Си Өү” группийн санаачилга, хөрөнгө оруулалтаар 2009 онд үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан.

Салбартаа 14 жилийн туршлагатай, нийт 6 объектод 35 гаруй ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулан ил тод, шилэн зарчмыг баримтлан ажиллаж, харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа өндрөөр ухамсарлаж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тасралтгүй сайжруулах зорилт тавин ажиллаж байна.

- Үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээ гэж та юуг хэлэх вэ?

Үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээ нь орон сууц, худалдаа, оффис, үйлдвэрлэлийн зориулалттай объект гэх мэт үл хөдлөх хөрөнгийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан явуулж, үнэ цэнийг зах зээл дээр өсгөх, сул, үр ашиггүй зардлуудыг бууруулах, зөв системжсэн төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлэх замаар ерөнхий засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, харуул хамгаалалт, үл хөдлөх хөрөнгийн арчилгааг хариуцан насжилтыг нэмж, удаан хугацаанд анхны чанараар нь хадгалан арчлах зорилготой барилгын халамжийн үйлчилгээ юм.

- ҮХХ-н менежментийн үйлчилгээ гэхээр ямар үйлчилгээнүүдийг барилгын эзэнд санал болгодог вэ?

Манай компанийн үл хөдлөх хөрөнгийн менежментийн үйлчилгээ нь үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг урт хугацаанд хадгалж, орлогыг нэмэгдүүлэх шийдлийн үйлчилгээ бөгөөд мэргэжлийн компанийн үйлчилгээнд дараах цогц үйлчилгээнүүд багтдаг:

  • Барилгын эздийн өмнөөс түрээслэгч олох, зуучлах, гэрээ байгуулах
  • Түрээсийн төлбөрийг төвлөрүүлж, гүйцэтгүүлэх
  • Тохижилт, засвар үйлчилгээг тогтмол хийх
  • Чанартай цэвэрлэгээ үйлчилгээг үзүүлэх
  • Үл хөдлөх хөрөнгөд шаардлагатай их, бага засварын ажлыг зохион байгуулах
  • Ашиглалтын төлбөр тооцоог барилгын эзний өмнөөс зохион байгуулах
  • Харуул хамгаалалт, хяналтын үйлчилгээ үзүүлэх
  • Барилгын эзний өмнөөс маркетингийн шийдлүүдийг боловсруулж барилгын үнэ цэнийг нэмэгдүүлэх
  • Үл хөдлөх хөрөнгийн суурь хэв шинжүүдийг бүрдүүлэх
  • Санхүүгийн тайлан болон үл хөдлөх хөрөнгийн талаарх холбогдох мэдээллийг өгөх зэрэг зүйлүүд мөн багтана.
- Тэгвэл СӨХ-ны үйлчилгээ хөрөнгийн менежментийн үйлчилгээний ялгаа нь юундаа байдаг вэ?

Үл хөдлөх эд хөрөнгийн менежмент нь: нэгдсэн нэг удирдлагатай, хүний нөөцийн чадавхтай, мэргэшсэн хамт олонтой, байгууллагын болон ажилчдын хариуцлагын даатгалд хамрагддаг, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлдэг ашгийн төлөө компани, хуулийн этгээдийг хэлнэ. Бүх төрлийн ҮХХ-ийн ашиглалтыг хариуцах эрхтэй, эрх зүйн чадамжтай бөгөөд СӨХ-ны үйл ажиллагаанаас гадна тухайн барилгын сантехник, цахилгааны бүрэн бүтэн байдлыг хариуцах боломжтой байдаг. Мөн ҮХЭХБТусгай зөвшөөрлийн хүрээнд тухайн барилгын дүүргэлтийг (борлуулалт) давхар хариуцан авч явах чадамжтай байдаг.

СӨХ нь: ашгийн бус гүйцэтгэх удирдлагаар томилдог оршин суугч эсхүл хувь хүнийг хэлдэг. Хүний нөөцийн чадавх сул, мэргэжилтнүүдээ бэлтгэх боломж хомс байдаг ба эрсдэлийн удирдлага хэрэгжүүлдэггүй, даатгал хийлгэдэггүй, хуримтлалын сан байдаггүй. Зөвхөн орон сууцны ашиглалтыг хариуцах эрх зүйн чадамжтай, СӨХ-оос бусад үйл ажиллагаа (ОСНААГ) эрхлэх тохиолдолд зөвшөөрөл авах ёстой байдаг. Объект борлуулах боломжгүй бөгөөд барилгыг бүрэн ашиглалтад орж, дүүрсэн үед байгуулагддаг л субъект гэсэн үг.

- Танай компани 6 объектод үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн, хөрөнгийн менежментийг цогцоор нь тухайн барилга тус бүрд үзүүлдэг гэж ойлгож болох уу?

Үл хөдлөхийн менежментийн үйлчилгээг хүмүүс цогцоор нь авах ёстой гэж ойлгоод байдаг. Гэхдээ менежментийн үйлчилгээ дотор байгаа цэвэрлэгээ үйлчилгээ, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ, зөвлөх үйлчилгээ, зуучлал зэргийг салгаж авч болдог. Жишээ нь, “Shangrila”-н 22 давхарт байдаг оффисын цэвэрлэгээ үйлчилгээ, жижиг засварын ажлыг манай компани хийж гүйцэтгэдэг. Мөн бид Гачууртад байрлах амралтын газар болон дундын оффис, спорт комплексын цэвэрлэгээ үйлчилгээ, жижиг засварын үйл ажиллагааг хариуцдаг. Харин баруун дөрвөн замд байдаг “Colorado” хэмээх 1700 метр.кв объектыг бүтнээр нь хариуцдаг. Тэнд хөрөнгийн менежментийн цогц үйлчилгээгээ үзүүлдэг.

- Тэгвэл танайхаас цэвэрлэгээ үйлчилгээ шаардлагатай бол хандаж болно гэсэн үг юм байна.

Тиймээ манай үзүүлж буй 8 үйлчилгээг тус бүрд нь авч болно.

Жишээ нь: Цэвэрлэгээ үйлчилгээн дотроо

  • Гадна талбайн цэвэрлэгээ
  • Нийтийн эзэмшлийн дотор талбайн цэвэрлэгээ
  • Үл хөдлөх хөрөнгийн өрөөний өдөр тутмын цэвэрлэгээ
  • Ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ
  • Давтамжит их цэвэрлэгээ
  • Барилгын засварын дараах цэвэрлэгээ гэх мэт үйлчилгээнүүд багтаж, эдгээр үйлчилгээ хэрэгтэй ААН, хувь хүмүүс хандаж болно гэсэн үг.

Тулгаа
18.05.2023