БИДНИЙ ТУХАЙ

Рийч Пойнт компани нь үл хөдлөх хөрөнгийн түрээс, ашиглалт үйлчилгээний чиглэлээр 2009 оноос эхлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд хуримтлуулсан туршлага дээрээ суурилан бид харилцагч байгууллагуудынхаа үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, найдвартай түрээслэгчдийг татах “Тэнүүн” үйлчилгээний жишиг загварыг бий болголоо. Та үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын өгөөжөө нэмэгдүүлэхийг хүсэж байвал “Тэнүүн” үйлчилгээг сонгоорой.

Бүтэц зохион байгуулалт:

“Рийч Пойнт” ХХК нь одоогоор Төлөвлөлт хөгжлийн алба, Үйлчилгээний алба гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаа явуулж байна

Эрхэм зорилго:

Хэрэглэгч, Ажилтан, Хувьцаа эзэмшигч үнэ цэнийг хамтран бүтээж, үр шимийг хүртэнэ.

Алсын хараа:

Үл хөдлөх хөрөнгийн арчилгаа үйлчилгээг системийн загварт оруулах замаар үйлчлүүлэгчиддээ тав тухтай, аюулгүй ажиллах, амьдрах орчинг бүрдүүлж, салбартаа танигдсан компани болно.